images

Нью-Йорк: 353 балетчин Гиннесийн амжилт тогтоов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


   АНУ-ын Нью-Йорк хотноо лхагва гарагт цагаан тютю, балетын шаахайтай 353 балетчин нэгэн зэрэг бүжиглэн Гиннесийн амжилт тогтоолоо. Уг үйл ажиллагааг 1999 оноос хойш өнөөг хүртэл балетын дэлхийн хамгийн том тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа “Youth America Grand Prix”-г зохион байгуулагчид 25 жилийн ойгоо тохиолдуулан хийжээ. Улмаар энэ жил уг хөтөлбөрт хамрагдаж тэтгэлэг авахаар өрсөлдөж буй 9-19 насны хүүхдүүд, хөтөлбөрийн төгсөгч буюу мэргэжлийн балетчид Чайковскийн хөгжим дээр бүжиглэсэн байна. Өмнө нь 306 балетчин нэг дор бүжин Гиннесийн амжилтыг тогтоож байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.