images

Хаяао Мияазаки “Time” сэтгүүлийн нөлөө бүхий зуун хүний нэг болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


   АНУ-ын “Time” сэтгүүл “2024 оны нөлөө бүхий зуун хүн”-ийг лхавга гарагт нэрлэлээ. Энэ зуун хүний дотор “Оскар”-ын шагнал хүртсэн кино уран бүтээлч Хаяао Мияазаки багтжээ. Түүнтэй хамт Япон улсаас жендерийн судалгаа хийдэг социологич, 75 настай Чизүко Үэно тэргүүтэй хэд хэдэн судлаач нөлөө бүхий хүнээр тодров. Х.Мияазаки 2013 онд тэтгэвэртээ гарсан ч уран бүтээлээ туурвисаар энэ онд 83 насандаа "The Boy and the Heron” киногоороо дэлхийн хамгийн том наадмуудаас шилдгийн шилдэг шагналуудыг хүртсэн тул энэ жагсаалтад оржээ. Жагсаалтад багтсан зуун хүний заримыг нэрлэвэл, Алексей Навалныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная, Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Лай Чин-тэ, Катарын Ерөнхий сайд Мухаммед бин Абдулрахман бин Жассим Аль-Тани, дуучин Дуа Липа нар байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.