images

“Studio Ghibli” Каннын кино наадмаас “Honorary Palme d'Or” шагнал авна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


    Японы хүүхэлдэйн кино бүтээгч “Studio Ghibli” компани 77 дахь удаагийн Каннын кино наадмаас анх удаа “Honorary Palme d'Or” буюу “Хүндэт Алтан далдуу мод” шагнал авахаар болсныг наадмын зохион байгуулагчид лхагва гарагт зарлалаа. Өмнө нь энэ шагналыг ихэвчлэн кино урлагт томоохон бүтээл туурвисан хувь хүмүүс авч байсан бол энэ удаа байгууллага авах гэж байгаагаараа онцлог ажээ. Үүнийг зохион байгуулагчид нь “Холливүдийн агуу бүтээлүүдийн хажуугаар Хаяао Мияазаки, Исао Такахата нарын студи сүүлийн 40 жилд хүүхэлдэйн кино туурвилд шинэ салхи оруулж, олон хүний хайртай дүрүүдийг бүтээсэн” гэж тайлбарласан байна. Харин “Studio Ghibli” компанийн продюсер Тошио Сүзүки “Энэ шагналыг манай студи авсан нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Х.Мияазаки, И.Такахата бид гурав одоогоос 40 жилийн өмнө бүх насныханд өндөр чанартай, дээд зэргийн хүүхэлдэйн кино үзүүлэх хүсэл өвөртлөн компаниа байгуулсан. Өнөөдөр дэлхий даяар бидний бүтээсэн киног үздэг болжээ. Бид “Studio Ghibli” гэдэг том байгууллагыг бий болгохын тулд урт зам туулсан. Хэдийгээр Х.Мияазаки бид хоёрын нас явсан ч манай компани шинэ сорилтуудыг хэрэгжүүлэн, амин сүнс болсон ажилчдаа удирдан үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна” гэв. Энэ жил “Honorary Palme d'Or” шагналыг америк продюсер Жорж Лукас мөн авч байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.