images

“Hainan Expo”: Монголын компаниуд анх удаа павильонд бүтээгдэхүүнээ танилцууллаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-18


   Хятадын Хайнань мужийн Хайкоу хотод энэ сарын 13-18-ны хооронд Олон улсын өргөн хэрэглээний барааны үзэсгэлэн болж Монгол, Малайз, Англи улсууд анх удаа оролцож улсынхаа нэртэй павильонд бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Манайхаас “Нэгүн” кашмер, “Шар доктор”, “Хүнс” зэрэг компани оролцжээ. Энэ талаар Хятадын CGTN телевиз мэдээлсэн бөгөөд тус телевизэд “Shanghai Shine Trading” компанийн гүйцэтгэх захирал, Хайнаний үзэсгэлэн дэх Монголын үндэсний павильоны төлөөлөгч Б.Батмөнх “Энэ үзэсгэлэн бол Хятадын зах зээлд орж ирэх боломж олгодог томоохон арга хэмжээ юм” хэмээжээ. Тэрбээр Хятадын зах зээлд Монголын компани, үйлдвэрүүд орж ирэхэд тусалдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.