images

Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-18


  Өмнө нь зөвхөн балетын төрлөөр явагддаг байсан олон улсын бүжигчдийн тэмцээн Монгол улсад анх удаа олон төрлөөр зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний нээлт энэ сарын 22-нд болох бөгөөд одоогоор ОХУ, Казахстан, АНУ, Хятад, Япон, Филиппин, Солонгос зэрэг 10 гаруй орны бүжигчид бүртгүүлээд байгаа ажээ. Тэд сонгодог урлагаас гадна ардын болон орчин үеийн бүжгийн төрлөөр өрсөлдөнө. Тэмцээнийг зохион байгуулагч болох “World Ballet and Dance Grand Prix Mongolia” олон улсын тэмцээний ерөнхийлөгч У.Бат-Эрдэнэ “Тэмцээний шилдэг нэг эрэгтэй бүжигчинд АНУ-ын "Dallas Conservatory" сургуульд суралцах 10 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний тэтгэлэг, хоёр бүжигчинд таван мянган долларын тэтгэлгийн эрх олгох бол удаах байранд шалгарсан бүжигчдэд Орос, Солонгос, Бельги, Итали АНУ-ын их дээд сургуулиудад хөнгөлөлттэй суралцах эрх олгоно” хэмээн өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдэв. Тэмцээний гала тоглолт 4 дүгээр сарын 29-нд Соёлын төв өргөөнд болж, ОХУ, Филиппин, Солонгос зэрэг орны алдартай бүжигчид оролцоно. Сонирхуулахад, энэ оны хоёрдугаар сард Өмнөд Солонгос улсад болсон "Word Dance Grand Prix" тэмцээнээс бүжигчин М.Бямбаа “Гран-при” шагнал хүртсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.