images

Өвөр Монголд нэг сартай ботгоны уралдаан боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-18


   Өвөр Монголын аймгийн зэрэглэлтэй Баяннуур хотын Урад хойд хошуунд ботгоны уралдаан болсныг “Синьхуа” агентлаг өнөөдөр мэдээллээ. Урад хойд хошуу нь "Говийн улаан тэмээний орон" гэгддэг бөгөөд төрөөд нэг сар болж буй ботгонуудыг унаачгүй уралдуулжээ. Монголд мөн адил “Тэмээний уралдаан"-ы үеэр ботго уралдуулдгаас гадна тэмээтэй сумд “Мянган ботгоны баяр” тэмдэглэдэг билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.