“CU” сүлжээ дэлгүүр Монголд гурван сарын дотор 200 мянган бэлэн гоймон худалджээ
Анд нөхдийн мэдээ
2024-04-18
Өмнөд Солонгосын “CU” сүлжээ дэлгүүрийн франчайз Монголд гурван сарын хугацаанд 200 мянган бэлэн гоймон худалдаалсныг “The Chosun Daily” сонин мэдээлэв. Өнгөрөгч даваа гараг буюу дөрөвдүгээр сарын 16-нд “CU”-гээс Монгол дахь салбаруудад нь солонгос жажанмён, япон бэлэн гоймон, итали пастаны борлуулалт сайн байгааг зарлажээ. Ингэхдээ жажанмён 80 мянга гаруй, бэлэн гоймон 65 мянга орчим, карбонара паста 50 мянга орчим зарагдсаныг мэдээлсэн байна. Мөн “CU” аппликэйшн дээр дээрх гурван бүтээгдэхүүний хайлт огцом өсжээ. Түүнчлэн тус дэлгүүр загасан бялуу худалдахаар туршилтын борлуулалтаа Монголд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хийсэн бөгөөд энэ оны гуравдугаар сарын байдлаар 180 мянган ширхгийг худалдаалжээ. Өөрөөр хэлбэл, загасан бялуу худалдаанд шинээр гараад нэг сарын дотор арван эрэлттэй бүтээгдэхүүний нэг болсон гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.