images

Монголд анх удаа Францын хааны ордны найрал хөгжимчид тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-18


   Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид маргааш Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа хөгжмийн зохиолч Антонио Вивальди, Ж.Раму, Л.Ламбэрт нарын бүтээлийг толилуулах гэж байна. Энэхүү тоглолт нь Версалийн хааны ордны найрал хөгжимчдийн анхны айлчлан тоглолт төдийгүй Франц улсаас Монголд ирж буй анхны найрал хөгжимчид гэдгийг Соёлын яамнаас мэдээллээБарокко болон уянгын уран бүтээлээр мэргэшсэн удирдаачид, хөгжимчдөөс бүрдсэн тус баг бүрэлдэхүүн улирал бүр зуу гаруй бүтээлийг толилуулдаг байна. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 10 дугаар сард БНФУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр тус улсын Нант хотын түүхийн музейдЧингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн ньүзэсгэлэн дэглэгдэж, Версалийн Хааны ордны Дуурийн театрт Морин хуурын чуулгаМонголын сайхан оронтоглолтоо анх удаа толилуулсан билээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.