images

Үндэсний их баяр наадмыг Ц.Батнайрамдал найруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-18


   Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өчигдрийн хуралдаанаар Төв аймаг дахь “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдалыг наадмын нээлт хаалтын ёслолын найруулагчаар сонгожээ. Ц.Батнайрамдал нь 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадам, 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концерт, 2019 онд “Холливүүд Монголд” төслийн найруулагчаар тус тус ажилласан туршлагатай. Тэрбээр сүүлийн шатанд “Эх дэлхий эх оршихуй цадиг” сэдвийн хүрээнд нээлт, хаалтыг хийх төслөөр “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анартай өрсөлдөж үндэсний хорооны гишүүдийн олонхын саналыг авсан байна. Мөн тэрбээр хамгийн бага буюу 2.9 тэрбумын хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлжээ. Харин найруулагч Б.Анар “Мөнхөд мандах миний Монгол” сэдэвтэй төсөл бичиж, 5.7 тэрбумын хөрөнгө оруулалтыг санал болгосон байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллах саналыг 10 найруулагч, долоон продюссерт хүргүүлжээ. Энэ саналыг гурав нь хүлээн авч, материалаа ирүүлсэн бөгөөд “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар хүсэлтээ ирүүлээгүй бол “Орфей” театрын найруулагч М.Батболд сонгон шалгаруулалтаас нэрээ татсан байна. 

Гэрэл зургийг. unuudur.mn

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.