images

Монголын гадаад худалдааны эргэлт 6.4 хувиар нэмэгдэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-18


   Монголын гадаад худалдааны эргэлт 2024 оны эхний улиралд 6.1 тэрбум доллар болж өмнөх жилийн мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Үүнээс 2.4 тэрбум доллар нь гадаадаас оруулж ирсэн, 3.7 нь гадаадын улсад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ бөгөөд гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум долларын ашигтай гарчээ. Үүнд хагас боловсруулсан алт, төмрийн хүдрийн нийлүүлэлт ихээхэн нөлөө үзүүлснийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэв. Гэхдээ уг үзүүлэлтийг нарийвчлан авч үзвэл, экспорт өмнөх оноос 2.9 хувиар буурч, импорт 24.5 хувиар өссөн аж. Манай улс өнгөрсөн гурван сард 128 улстай гадаад худалдаа хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.