images

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-18


  Монгол улсын хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл" төвийг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулахаар болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцан, нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж тавилгыг хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэрээ ирэх 2-3 жилд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв байгуулах шийдвэр гаргаж, шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны төсөвт тусгахаар болсныг хэлжээ. Түүнчлэн ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа цаашид хүүхдүүдийг асрамж, халамжийн төвд бус, аль болох эцэг, эхтэйгээ хамт амьдардаг байх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байгаагаа онцолжээ. Мөн ирэх оноос сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулан хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болсныг хэлсэн байна. "Өнөр бүл" төвийн санхүүжилтийг улсын төсвөөс энэ онд өмнөх жилүүдээс 73 хувиар нэмэгдүүлж 14 орчим тэрбум төгрөг болгосон юм.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.