images

3х3 сагсан бөмбөгийн шигшээ тамирчид Монгол улсын элч болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-18


   Монгол улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг олон улсад эх орноо төлөөлөх өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа тус тамирчдыг өчигдөр хүлээн авч уулзан батламж гардуулсан байна. Түүнчлэн Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал болох 50 сая төгрөгийг тамирчдад олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. “Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Ш.Энхийн-Од, Хүннү рок “The Hu” хамтлаг, Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Г.Ариунбаатар нарт хүртэж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.