images

Хятадын иргэд бүх нийтийн амралтын өдрийн зохицуулалтаа шүүмжлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-17


   Тавдугаар сарын 1 буюу хөдөлмөрчдийн баярын амралтын өдөр ойртож байгаа энэ үед Хятадын интернэт хэрэглэгчид улс орон даяар хууль тогтоомжоор тогтоосон амралтын өдрүүдийн зохицуулалтдаа бухимдаж эхэлжээ. Учир нь, нийтээр тэмдэглэх баярын өдөр 5-10 өдөр дараалан үргэлжилдэг боловч үүний өмнө, эсвэл дараа амралтын өдрүүдэд нөхөж ажиллахыг шаарддаг аж. Өөрөөр хэлбэл, баяраар тав хоног амарна гэж хуульдаа заасан байгаа ч илүү ажилласан өдрүүдээ тооцвол үнэн хэрэгтээ нэг л өдөр амарсан байдаг гэнэ. Ийнхүү амралтыг нөхдөгийн улмаас хүүхдүүд 7-8 өдөр дараалан сургуульд явснаар ихэд ядарч, үүнийг дагаад эцэг эхчүүдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж олон сөрөг үр дагавар үүсгэж байгаа асуудлыг тус улсын иргэд хөндөх болжээ. Иймд Хятадын иргэд хуулиар тогтоосон амралтын өдрийн зохицуулалтаа илүү хүмүүнлэг болгож, ажлын өдрийн бодлогоо шинэчлэхийг шаардаж байгаа юм. Мөн энэ шаардлагаа баярын бүх нийтийн олон хоногийн амралтын өдрийн өмнө байнга тавих болжээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: "Синьхуа" агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.