images

Японы иений ханш суларсан ч гадаад ажилчид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-17


   Токиод төвтэй хүний нөөцийн “Mynavi Global” компани “Японы мөнгөн тэмдэгтийн ханш сул хэдий ч гадаадын иргэд ажиллахад таатай газар мөн үү” гэсэн судалгаа хийжээ. Судалгаанд тус улсад ажиллаж амьдарч буй гадаад иргэдийн 91 хувь нь “Тийм” гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, иений ханш удаан хугацааны турш буурч байгаа тул авсан цалингаа өөрийн улсынхаа мөнгөн тэмдэгт рүү шилжүүлэхэд хамаагүй бага болох ч визаных нь хугацаа дуустал цаашид үргэлжлүүлэн Япондоо ажилласаар байх хүсэлтэй байгаа аж. Гэхдээ энэ үр дүнг 2022 оны судалгааныхтай харьцуулбал 5.8 хувиар буурсан гэнэ. Харин судалгаанд оролцогчдын үлдсэн 9 хувийн 5.7 нь “Японд үргэлжлүүлэн ажиллахыг хүсэхгүй байна”, 3.3 хувь нь “Мэдэхгүй” гэж хариулжээ. Хариултыг улс орноор нь авч үзвэл, Малайз, Балба, Индонезийн иргэдийн 94-97 хувь нь үлдэж ажиллах хүсэлтэй гэсэн байна. Харин цар тахлаас хойш Вьетнамын эдийн засаг эрчимтэй өсөж байгаа учир тус улсаас Японд ажилладаг иргэдийн 85.9 хувь нь “Мөнгөн тэмдэгтийн ханш нь сул байгаа ч үргэлжлүүлэн ажиллана” гэж хариулснаар энэ үзүүлэлт 2022 оныхоос 12.1 хувиар буурсан аж. Мөн Японд ажиллахгүй байхад нөлөөлөх томоохон шалтгаан бол иенийн ханш гэж судалгаанд хамрагдсан гадны иргэдийн 38.5 хувь үзжээ. Харин 30.8 хувь нь ажлын байрны орчин тааруу, ажиллах цаг урт гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.