images

Венецийн 60 дахь удаагийн биеннальд маргааш Монголын павильон нээгдэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-17


   Олон улсын 60 дахь удаагийн дүрслэх урлагийн Венецийн биеннальд Монголын павильон маргааш албан ёсоор нээгдэх гэж байна. Тус павильонд уран барималч А.Очирболд “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бүтээлүүдээ дэлгэж байгаа бөгөөд куратороор Герман дахь соёлын элч О.Оюунтуяа, Германы Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др.Грегор Янзэн нар уригдан ажиллажээ. Энэ удаагийн биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоно. Арга хэмжээний албан ёсны нээлт дөрөвдүгээр сарын 20-нд болж, 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ. Венецийн биеналль нь анхлан Италийн хаан нэгдүгээр Умберто, хатан Маргарита нарын хуримын 25 жилийн ойг дурсан хоёр жил тутамд зохион байгуулах шийдвэрийг Венец хотын зөвлөлөөс гаргасан ажээ.  Жил бүр хүрээгээ улам тэлсээр олон улсын хамгийн нэр хүндтэй биенналь болсон энэхүү үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчид 2015, 2017, 2019, 2022 онуудад оролцсон билээ. 2022 онд Монгол улсыг төлөөлөн уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, куратор Б.Гантуяа нар “Гүнээс гүнд” нэртэй үзэсгэлэнгээр оролцсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.