images

Аймгууд ан амьтан агнах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-17


    Засгийн газраас энэ онд тусгай зориулалтаар амьтан агнах зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгож эхэллээ. Одоогоор Өвөрхангай, Төв, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь зэрэг аймгууд тусгай зориулалтаар агнах амьтдын тоог зарлаад байна. Тухайлбал, өнөөдөр өглөө Өвөрхангай аймагт таван угалз, найман тэх, гурван халиун буга, хоёр бор гөрөөс, хоёр саарал чоно агнах эрхийг иргэдэд нээлттэй дуудлага худалдаагаар олгожээ. Мөн ирэх долоо хоногоос Төв аймагт долоон угалз, 11 халиун буга, 22 цагаан зээр, гурван саарал чоно агнах тусгай зориулалтын эрхийг худалдах юм. Улмаар 25-ны өдөр Баян-Өлгий аймагт 14 алтайн угалз, зургаан халиун буга, 24 алтайн тэх, 9 зэгсний зэрлэг гахайг агнах зөвшөөрөл олгох бол Ховд аймагт долоон угалз, 27 тэх, 12 зэрлэг гахай, Өмнөговь аймагт 9 угалз, 18 тэх агнах эрхийг дуудлага худалдаагаар олгох гэж байна. 

   Дуудлага худалдааны босго үнэ амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувьтай дүйцэхүйц байх юм. Үүнд

  • Угалз- 4.440.000,
  • Тэх- 1.060.000,
  • Зэрлэг гахай- 5.690.000,
  • Халиун буга- 2.540.000,
  • Зэгсний зэрлэг гахай- 1.133.000,
  • Цагаан зээр- 200.602 төгрөгөөс эхэлнэ.

   Монгол орны 19 аймагт нийт 171 агнуурын бүс бий. Засгийн газраас эдгээр агнуурын бүс нутгаас угалз, тахь, бор гөрөөс, цагаан зээр, халиун буга зэрэг найман төрлийн  амьтан болон тул загас агнах тусгай зөвшөөрлийг олгодог бөгөөд зөвшөөрлийн төлбөрийг орон нутагт төвлөрүүлдэг юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.