images

Анагаахын оюутнууд Өвөр Монголд дадлага хийж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-17


   Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд уламжлалтын сувилагч мэргэжлээр суралцаж буй 10 оюутан Өвөр Монголд дадлага хийж байна. Тэд энэ сарын 5-20-ны хооронд Хөх хотын олон улсын Монгол анагаах ухааны эмнэлэгт уламжлалтын таван засал, дотрын тасаг, мэдрэл, эмэгтэйчүүд, бариа заслын тасгуудад хуваагдан ажиллаж байгаа ажээ. Энэ оноос Хөх хотын Монгол эмнэлэг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд сувилахуйн судалгаа, сургалт, оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Тус сургууль нь Өвөр Монголын их сургуультай анх 2008 онд оюутан солилцоог эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн жил мөн уламжлалт анагаах ухааны сургуулийн оюутнууд Хөх хотын сургууль, эмнэлэгт эмнэлзүйн дадлага хийж байсан юм.

   

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.