images

АШИУС АНУ-ын судлаачидтай хамтран хавдрын судалгаа хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-17


   АНУ-ын “Memorial Sloan Kettering” хавдрын судалгааны төвийн хавдрын генетик, эмчилгээний лабораторийн эрхлэгч Ханс Гидо Вендел өчигдөр Анагаахын шинжлэх ухааны сургуульд зочилж, багш, оюутнууд болон судлаач, эмч нартай уулзалт хийлээ. Герман профессор Х.Вендел нь Вейл Корнелийн Анагаах ухааны сургуульд ажилладаг бөгөөд хавдрын генетик эмчилгээний чиглэлээр нэр хүндтэй судлаач юм. Тэрбээр монгол эмч, судлаачдад судалгааны шинэ үр дүн, эмчилгээнд нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулаад, элэгний хавдрын эсрэг эм гаргаж авахад АШУҮИС-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолжээ. Ингээд уулзалтын төгсгөлд тэрбээр тус сургуулийн ректор Б.Дамдиндоржтой хамтын ажиллагааг эхлүүлж, ахисан түвшний оюутнуудыг төвдөө сургах, хавдрын суурь судалгаа, генийн эмчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.