images

Япон: Алтан аяганд цай уухын тулд хулгайлжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-17


   Токиогийн “Такашимаяа” их дэлгүүрт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон хямдралтай худалдааны үеэрх тусгай үзэсгэлэнд тавьсан цэвэр алтан аяга алга болжээ. Тэрхүү алтан аяга нь 10 сая иен буюу 65 мянган долларын үнэтэй эд байсан бөгөөд цагдаа нар 32 настай сэжигтнийг бямба гарагт саатуулсан байна. Энэ үед сэжигтэн аягыг цай ууя гэж бодоод хулгайлсан ч дараа нь зарж мөнгө болгосон нь зөв гэж бодсоноо ярьжээ. Хулгайч аягыг авснаасаа хоёр цагийн дараа хуучин барааны “Koto Ward” дэлгүүрт 1.8 сая иенээр зарсан гэнэ. Гэвч аяга тэр өдөртөө дахин зарагдаж “Taito Ward” хуучин барааны дэлгүүрт очсон байсныг цагдаа нар даваа гарагт олжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.