images

Хар арьст зураач Фэйт Рингголд 93 насандаа өөд болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-17


   АНУ-ын нэрд гарсан хар арьст зураач, зүймэлч, зохиолч эмэгтэй Фэйт Рингголд 93 насандаа таалал төгссөнийг туслах Грэйс Матью нь AP агентлагт мэдээлжээ. Тэрбээр 1930 онд Харлемд төрсөн бөгөөд өнгөрөгч баасан гарагт Нью Жерси дэх гэртээ нас нөгчсөн байна. Даавуу зүйж өнгөлөг бүтээл урладгаараа алдаршсан түүний цагаан арьст эрчүүд давамгайлдаг урлагийн ертөнцөд нэрд гарах зам дардан байгаагүй гэдэг. Тэрбээр 1971 онд “Where We At” хар арьст бүсгүйчүүлд зориулсан уран бүтээлчдийн бүлгэм байгуулан нийгмийн идэвхтэн болж, Америкийн музейд эмэгтэй уран бүтээлчид, хар арьстнуудын төлөөлөл дутмаг байгааг шүүмжлэх болжээ. Феминист зураач Төвөдийн танка зураг үзсэнээсээ хойш 1970-аад оноос зүймэл урлаг руу орсон байна. Өөрөөр хэлбэл, танка зургаас санаа авч өнгө өнгийн даавууны өөдөс зүйн бүтээл хийх болсон аж. Түүний зүймэл бүтээлүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан, тэдний хүч чадлыг илтгэсэн, африк соёлыг агуулсан, боолчлолыг эсэргүүцсэн агуулгатай. Мөн түүний ихэр цамхаг халдлагад өртсөнөөс 10 жилийн дараа Нью-Йоркийн оюутнуудтай хамтран хийсэн "9/11 Peace Story Quilt" зүймэл нь ихэд алдартай. Түүнчлэн Ф.Рингголд Лос Анжелесийн метроны буудал дээр спорт, хөгжим, урлагийн одуудын 52 зургийг шилэн мозайкаар бүтээж гаргасан юм. Нью-Йорк хотын коллежид урлагийн бакалавр, мастерийн зэрэг хамгаалсан тэрээр 1987-2002 оны хооронд Сан Диэго хотын Калифорниагийн их сургуульд профессороор ажилласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.