images

Монгол банк муу зээлийн ангиллаас иргэдийг чөлөөлнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-17


   Монгол банк энэ сарын 1-нээс эхлэн хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан иргэдийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд тусгахгүй байхаар шийдвэрлэсэнээ мэдэгдлээ. Энэ нь Монгол улсад орчин цагийн банкны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой болон зудад нэрвэгдсэн малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, Ковид-19 цар тахлаас үүдсэн нийгэм эдийн засгийн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилготой ажээ. Тиймээс хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрийг зургаадугаар сарын 2-ны дотор багтаан бүрэн барагдуулахыг мэдэгдсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.