images

Сингапур: “Монгол хаан” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-17


   Сингапур улсын “Marina Bay Sands” театрт “Монгол хаан” жүжгийг тоглуулах гэрээг өнгөрөгч гуравдугаар сард “Hero Entertainment” компани тус улсын “Base Entertainment” компанитай байгуулсан билээ. Иймд ирэх аравдугаар сарын 17-27-ны өдрүүдэд тоглох эхний 10 тоглолтын тасалбарын урьдчилсан захиалгыг өчигдрөөс авч эхэллээ. Тасалбар нь суудлын зэрэглэлээс хамааран 68-148 сингапур долларын үнэтэй байна. Нийт 2173 хүний суудалтай “Marine Bay Sands” театрт жүжгийг 11 дүгээр сарын 10 хүртэл дөрвөн долоо хоногийн турш 30 удаа тоглох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.