images

Карлын их сургуулийн хэлний бэлтгэлд 22 монгол оюутан суралцуулна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-17


   Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрөөр Чех улсад 2024-2025 оны хичээлийн жилд суралцахаар очих 22 хүүхдийг Карлын их сургуулийн чех хэлний бэлтгэлд суралцуулах бэлтгэлийг хангахаар боллоо. Энэ талаар Элчин сайд Д.Гансүх тус улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны Олон улсын харилцаа, Европын Холбооны газрын захирал Ладислав Бановецтэй өчигдөр уулзаж ярилцсан байна. Учир нь, өнгөрөгч гуравдугаар сард Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Чехэд ажлын айлчлал хийхдээ хэлний бэлтгэлд оюутнуудыг суралцуулах тухай тохиролцож, БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан, Карлын их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын хүрээлэнгийн хооронд байгуулсан санамж бичгийг солилцсон юм. Улмаар тус сургууль оюутнуудад хэл заагаад зогсохгүй инженерчлэл, мэдээллийн технологи, байгалийн шинжлэх ухааны анхан шатны мэдлэг олгох сургалт орж, бүх талаар дэмжихээ илэрхийлсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.