images

Грек: Парисын Олимпын галт бамбарыг асаалаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   “Парис-2024” зуны Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдлээ. Иймд Грекийн Хэрагийн сүмийн балгасны өмнө Олимпын бамбарыг асаажээ. Бамбарыг 1936 оны Берлины Олимпын наадмаас хойш урт даашинзтай бүсгүйчүүд нарны бурхан Аполлод зориулан асааж улс орнуудаар аялуулах болсон ч цар тахлын үед завсардсан юм. Өнөөдөр асаасан бамбарыг 550 бамбар зөөгч Грек улсыг тойрон 5000 км замыг туулан 11 өдрийн турш шилжүүлэн зөөж энэ сарын 26-нд Афины “Panathenaic” цэнгэлдэх хүрээлэнд авчран “Парис-2024” Олимпыг зохион байгуулагчдад өгнө. Улмаар бамбарыг Афин дахь Францын Элчин сайдын яаманд нэг хонуулаад усан онгоцоор замд нь гаргах аж. Үүний дараа бамбарыг Франц орноор бүрэн тойруулах билээ. Зуны Олимпын наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болох юм. Наадмын 329 тэмцээнд 206 улсын 10500 тамирчин өрсөлдөхөөс одоогийн байдлаар Монголын арван тамирчин эрхээ аваад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.