images

Хятадын хамгийн том яармаг үүд хаалгаа нээлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   Жилд хоёр удаа болдог Хятадын экспорт, импортын 135 дахь удаагийн яармаг даваа гарагт Гуандун мужийн Гуанжоу хотод нээлтээ хийлээ. Кантоны гэгддэг, Хятадын худалдааны хамгийн том энэ яармагт 29 мянга гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа аж. Үүнээс экспортын бүтээгдэхүүний хэсэгт Хятадын 29 мянга, импортын хэсэгт 50 орны 680 байгууллага бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Ням гарагийн байдлаар орон орны 149 мянган худалдан авагч яармагт оролцохоор бүртгүүлсэн нь жилийн өмнөхөөс 17.4 хувиар олон байна. Яармаг энэ сарын 15-наас тавдугаар сарын 5 хүртэл хорь хоногийн хугацаанд гурван үе шаттай болно. Тухайлбал, 15-19-ний хооронд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, 23-27-нд гэр ахуйн бүтээгдэхүүн, ирэх сарын 1-5-нд бусад төрлийн бараа бүтээгдэхүүн танилцуулах юм байна. Энэ гурван шатанд нийтдээ нэг сая бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлнэ гэдгийг зохион байгуулагчид нь мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.