images

Монгол хүүхдүүд Европын охидын математикийн олимпиадаас гурван медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-16


   Гүрж улсын Цхалтубо хотод болж буй 13 дахь удаагийн Европын охидын математикийн олимпиадаас монгол хүүхдүүд гурван медаль авлаа. Тухайлбал, Орхон аймгийн "Эрдмийн сан" сургуулийн сурагч Э.Энхжин, Нийслэлийн "Шинэ үе" сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч Г.Дөлгөөн мөнгөн медаль хүртжээ.  Монгол хүүхдүүд багаараа 69 оноо авч 23 дугаар байранд жагссан байна. Монголын багийг Т.Хулан, С.Цогзолмаа нар ахалж явсан бөгөөд оролцогчдын зардлыг Боловсролын ерөнхий газраас гаргажээ. Тус олимпиадад Монголоос оролцох сурагчдын эхний шалгаруулалтыг нэгдүгээр сарын 20, 21-ний хооронд 9-12 дугаар ангийн эмэгтэй сурагчдын дунд явуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.