images

“Samsung” компани дэлхийн ухаалаг утасны зэх зээлийг тэргүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   Олон улсын дата корпорацаас өнгөрөгч ням гарагт мэдээлснээр 2024 оны эхний улиралд “Samsung” компани ухаалаг гар утасны тээвэрлэлтээрээ тэргүүлсэн байна. Харин “Apple” компанийн түгээлт өмнөх жилийнхээсээ 10 хувиар унажээ. Ингэснээр дэлхийн ухаалаг утасны зах зээлийг Өмнөд Солонгосын “Samsung”, АНУ-ын "Apple", Хятадын “Xiaomi” компани тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн ухаалаг утасны тээвэрлэлт 1-3 сарын хооронд 289.4 саяд хүрч өмнөх жилийн мөн үеэс 7.8 хувиар өссөн бол үүний 20.8 хувийг “Samsung”, 17.3 хувийг “Apple”, 14.1 хувийг “Xiaomi” эзэлжээ. Өнгөрөгч нэгдүгээр сард “Galaxy S24” загварын ухаалаг гар утсаа танилцуулснаасаа хойш “Samsung” компани 60 сая гар утас гадаад улсуудад хүргэсэн аж. Харин “Apple” энэ хугацаанд 50.1 сая “iPhone” утас тээвэрлэсэн нь өмнөх жилийнхээсээ 5.3 саяар бага юм. Ухаалаг утасны тээвэрлэлт нь үйлдвэрлэгчдийн ноёрхол, амжилт, зах зээлийн өрсөлдөөн өсөлт, хэрэглэгчийн хэрэгцээг хэмжих чухал хүчин зүйл болдог.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.