images

Монголын 10 багш Өмнөд Солонгосын дунд сургуульд багшилна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-16


   Монгол, Солонгосын дунд сургуулийн 20 багш гурван сарын хугацаатай харилцан солилцоогоор ажиллахаар болжээ. Тэд энэ сард эхэлж буй Ази, Номхон далайн орнуудын 2024 оны багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр Монголын 10 багш Өмнөд Солонгосын сургуулиудад ажиллахаар тус улсыг зорилоо. Харин тус улсаас 10 багш Монголд ирж ажиллангаа монгол соёл, уламжлалтай танилцах юм. Тус хөтөлбөр манай улсаас гадна Камбож, Лаос, Тайланд, Филиппин, Индонез, Малайз улсад хэрэгждэг. Манай улсад 2012 оноос хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл Монголын 172 багш, Өмнөд Солонгосын 148 багш солилцоогоор ажиллажээ. Өнгөрсөн онд манай улсаас зургаа, Солонгосоос дөрвөн багш хөтөлбөрт хамрагдсан бол энэ жил квотыг нэмж тус бүр 10 багш ажиллуулахаар болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.