images

Ази төгөлдөр хуурч анх удаа Холливүүдийн алдрын гудамжинд нэрээ мөнхлөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   Холливүүдийн алдрын гудамжны 2778 дахь одонд Хятадын төгөлдөр хуурч Лан Ланы нэрийг бичлээ. Ингэснээр тэр уг гудамжид нэрээ бичүүлсэн анхны Азийн төгөлдөр хуурч болов. Түүнээс өмнө Ази тивээс Анна Мэй Вон, Мако, Брюс Ли, Жэки Чан, Люси Лю, Жэймс Хон, Мин-На Вэн нар энд өөрийн гэсэн одтой болсон билээ. Лан Лан нь дэлхийн сонгодог хөгжимчдийн жагсаалтуудыг тэргүүлдэг, дэлхий даяар цомгоо олон сая хувиар борлуулсан, томоохон тайзнаа хийж буй тоглолтын тасалбар нь тэр даруй зарагдаж дуусдаг, 2009 онд “Time” сэтгүүлийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодорч байсан уран бүтээлч ажээ. Тэрбээр Барак Обама, Пап Францис, хатан хаан II Элизабэт нарын урилгаар тоглож байсан удаатай. Мөн 2008 оны Бээжингийн Олимпын нээлт, 2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн цомын тэмцээний хаалтын үеэр тогложээ. Улмаар Грэммийн шагнал гардуулах ёслол дээр “Metallica” хамтлаг (2014), Фаррэлл Уильямс (2015), Хэрби Хэнкок (2020) нартай хамтран тайзнаа гарснаас гадна тус шагналд ч нэр дэвшиж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.