images

“Баавгай болохсон” кино Их Британи, Ирландын театруудад гарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-16


   Өнгөрөгч нэгдүгээр сарын 12-нд эх орондоо нээлтээ хийсэн "Баавгай болохсон" кино Монголын кино театруудаар гарч дууслаа. Олон улсын томоохон наадмуудад гарч орон орны үзэгчдийн хүртээл болсон тус кино энэ сарын 19-нөөс эхлэн Их Британи, Ирландын кино театруудад гарах гэж байна. Нийтдээ 14 удаа гараад тавдугаар сарын 26-нд өндөрлөх бөгөөд киног гаргахад Ирландын "Conic" болон "Creative Europe Media", CNC компаниуд дэмжин ажиллаж байгаа ажээ. Мөн цаашлаад Австри, Герман, Тайвань, Канадад гарах юм. Харин ирэх жил IPTV болон онлайн платформуудад тавигдана гэнэ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.