images

Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг шинэ барилгатай болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-16


   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын шинэ эмнэлгийн барилга угсралтын ажил бүрэн дуусаад байна. Одоо өрөөнүүдийн зохион байгуулалт, цахилгаан, сантехникийн ажлууд үлдсэн бөгөөд шинэ эмнэлэг нь 50 ортой хэвтэн эмчлүүлэх болон нөхөн сэргээх тасгуудтай, гуравдугаар шатлалын эмнэлэг болох юм. Манай улсад жилд дунджаар давхардсан тоогоор 200 гаруй байгууллагын 80 мянга орчим хүн тус эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь уул уурхай, зам тээвэр, барилгын салбарынхан байдаг аж. Тэр хэрээр орон нутгаас зорьж ирэн үйлчлүүлэх хүн олон тул хэвтэн эмчлүүлэх тасагтай болох зайлшгүй шаардлагатай байжээ. Эмнэлгийн барилгыг шинээр барих санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт суулган шийдвэрлэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.