images

Словенид Чойжин ламын сүм музейн гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-15


    Словени улсын нийслэл Любляна хотын “Bažato” галерейд Чойжин ламын сүм музейн “Хот мандал - Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна. Энэ удаагийн үзэсгэлэнг Гадаад харилцааны яам, Чойжин ламын сүм музейтэй хамтран дөрөвдүгээр сарын 8-18-ны хооронд арван өдөр гаргаж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Словенийн Гадаад хэргийн яам, Любляна дахь дипломат төлөөлөгчийн газрууд, Монгол улстай хамтран ажилладаг төрийн болон хувийн байгууллагын төлөөллүүд оролцсон байна. Өмнө нь уг үзэсгэлэнг 2019 онд Монгол, Герман улсууд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Берлин хот дахь Үндэсний номын санд гаргажээ. Мөн 2020 онд Болгарын Русе, Польшийн Варшав, 2021 онд Хорватын нийслэл Загреб хотын галерейд дэлгэж байв. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.