images

Элэгний Д вирусийн эмийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-15


  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг элэгний гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх "Булевиртид" эмийг НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнгөрөгч баасан гарагт УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Манай улс уг вирусийн халдварын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд үүнээс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хийсэн тооцооллоор манай улсад Д вирусийн халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай гэж үзжээ. Тэгвэл үүнийг эмчлэх "Булевиртид" эм нь элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй бөгөөд Европын эмийн агентлагаас албан ёсоор бүртгэж, B, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Иймд манай улс уг өвчний эмчилгээний заавраа шинэчлэн баталж 2024 оноос мөрдөж эхлээд байна. Эрүүл мэндийн яамнаас "Булевиртид" эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байгаа ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.