images

Монгол хүүхдүүд Азид даамын спортоор ямар амжилт үзүүлэв?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-15


   Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 10-20-ны өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах 100, 64, турк даамын тэмцээн болж байна. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар явагдаж буй тус тэмцээнд манай улсаас бүх насны ангилалд 87 тамирчин оролцож байгаа билээ. Тэгвэл өнгөрөгч дөрвөн өдрийн турш 12 орны 357 тамирчин есөн насны ангиллаар өрсөлдлөө. Үүнээс долоон насны охид, хөвгүүдийн ангилалд Монголын тамирчин Э.Чинтод, О.Гэгээ алт, Б.Содбилэг, Х.Налжирмаа мөнгө, С.Ананд, О.Энхгэрэл нар хүрэл медаль хүртжээ. Харин есөн насны ангилалд Б.Алтан-Эрдэнэ, Н.Гуамарал алт, Б.Отгонзул мөнгө, З.Чинтөгс хүрэл медалийн эзэд болов. 11 насны ангилалд Д.Ангараг, Г.Дэлгэрмаа алт, Б.Болор-Эрдэнэ, Б.Эрмүүнзаяа мөнгө, 14 насны ангилалд Б.Ганхүү алт, Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл 17 насанд М.Нарантуяа мөнгө, Ч.Тэмүүн, Г.Зулцэцэг хүрэл, 20 насны ангилалд Д.Наранмишээл алт, 23 насны ангилалд З.Отгонсүрэн алт, насанд хүрэгчдийн ангилалд Б.Анужин хүрэл медаль тус тус хүртсэн бол Б.Мөнхжин алтан медаль хүртэж даамын спортын Их мастер цолны болзол биелүүлжээ. Өмнө нь манай улсаас 2012 онд М.Нямжаргал, 2013 онд Э.Мандахнаран, 2019 онд Б.Мишээл, 2022 онд Э.Хүслэн Их мастер цол хүртэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.