images

Мал зүйчид улсын байцаагчаар ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-15


  Орон нутагт ажиллаж буй мал зүйчид улсын байцаагчаар ажиллах боломжтой боллоо. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд аймаг, нийслэл, сумдын 150 мэргэжилтэн хяналт шалгалт хийх эрх олгох сургалтад хамрагдсанаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тэднийг "Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгч" хэмээн бүртгэж авчээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХААИС-тай хамтран зохион байгуулсан хоёр өдрийн сургалтын дараа тэд улсын байцаагчийн үнэмлэхээ гардаж авсан байна. Малын генетик нөөцийн тухай хууль манай улсад хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйчид ийнхүү анх удаа улсын байцаагчаар ажиллах эрхтэй болж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.