images

Швейцарын компани Монголд ямар аялал зохион байгуулах вэ?

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-15


   Швейцарт төвтэй олон улсын аялал жуулчлалын “Viking” компани Монголоор аялах “Spirit of Mongolia” хөтөлбөр гаргалаа. Таван өдрийн энэ хөтөлбөрийг Хятад, Хонконгийн “Best of China”, “China Discovery”, “Classic China & the Coast”, “Wonders of China” аяллыг сонгосон хэрэглэгчдэдээ нэмэлтээр санал болгож байгаа ажээ. Усан онгоцны аяллаараа алдартай тус компанийн захирал Торстайн Гааг “Бид саяхан Хятадын далайн аяллаа зарласан бол яг одоо анхны Монгол руу хийх аяллаа санал болгож байна” хэмээн мэдээлжээ. Монгол дахь аяллын хөтөлбөрийн дагуу эхний өдөр Улаанбаатарт “Чингис хаан” музей үзээд, хоёр дахь өдөр нь хоттой танилцаад Өмнөговь аймгийг зорих ажээ. Ингээд “Three Camel Lodge” тансаг зэрэглэлийн гэр амралтад байрлаж, “Говь Гурвансайхан” байгалийн цогцолтборт газрын ойролцоох Говийн Алтайн уулсаар эко аялал хийнэ. Мөн Баянзагт тэмээ унаж, сур харваж, элсэн манхны дээрээс нар мандахыг харж, монгол тогоочоор бууз хийхийг заалгах зэрэг сонирхолтой зүйлс хийгээд буцахынхаа өмнөх орой Улаанбаатарт ирэх гэнэ. Аялагчид Улаанбаатараас гэртээ буцах, эсвэл Хятадын аялалд явах ажээ. Учир нь, энэ аяллыг Хятадаар аялахын өмнө, эсвэл дараа нь сонгох боломжтой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.