images

“Буянт-Ухаа” спорт цогцолборт “Барилга” олон улсын үзэсгэлэн боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-15


   Монголын барилгын салбарын хамгийн том олон улсын үзэсгэлэн “Barilga Expo 2024” өнгөрөгч амралтын өдрүүдээр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар barilga.mn мэдээллийн сайт, хамтран зохион байгуулагчаар Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Итали улсын Элчин сайдын яам ажиллажээ. Энэ үеэр барилгын компаниуд нийтийн болон амины шинэ орон сууцаа танилцуулсан бол барилгын материалын компаниуд материал, шинэ технологи танилцуулав. Энэ үзэсгэлэнд жил бүр 500 орчим байгууллага оролцож 30-40 мянган хүн очиж сонирхдог байна. Энэ жил Монгол, Хятад, Солонгос, Герман, Польш, Итали, Турк, Орос, Япон зэрэг 20 гаруй улсын аж ахуй нэгж оролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.