МУИС-ийн хичээлийн III байрны шинэ барилгыг барьж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-04-12
МУИС-ийн хичээлийн III байрны барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Шинэ байр таван давхар А, Б хоёр блокоос бүрдэх ба зураг төслийг нь Япон, Итали зэрэг улсын архитекторчдод захиалан хийлгэжээ. Сонирхолтой нь, зураг төслийн ажилд тус сургуулийн төгсөгчид санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэнэ. Шинэ байрны А, Б блок тус бүрийг хоёр буюу нийт дөрвөн барилгын компани 42.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барина. Барилгын төсвийг МУИС-ийн өөрийн болон улсын төсвийн хөрөнгөөс гаргах бөгөөд шинэ байрыг 2025 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах аж. Тус сургуулийн хуучин барилга нь 1956 онд ашиглалтад орсон, 6953 м2 талбайтай гурван давхар, Г хэлбэрийн байр байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.