images

Хар балгасаас цагаан шонхорын яс олжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-12


   АНУ-ын Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Archaeology” сэтгүүлд Архангай аймгийн Хотонт сумын нутаг, Орхоны хөндийд буй Уйгурын хаант улсын (МЭ 745-840 он) нийслэл Хар балгасын тууринаас цагаан шонхор шувууны яс олсон тухай нийтлэл гарчээ. Эм цагаан шонхорын ясыг радиокарбоноор шинжлээд XI-XII зууных гэж үзсэн тухай уг нийтлэлд бичсэн байна. Гэтэл түүхэн мэдээ баримтаар бол Хар балгасыг 840 онд сүйтгэсэн бөгөөд олдворт холбогдох 907-1125 онд тухайн нутагт Хятан улс оршиж байв. Нийтлэлд "Шонхорынхны овгийн хамгийн том зүйл цагаан шонхорыг хятанчууд ихээхэн дээдэлдэг байсан" гэжээ. Цагаан шонхорын хэд хэдэн хавирга хугараад эдгэсэн ул мөр байсан тул Германы Археологийн хүрээлэнгийн археологич Хэндрик Роланд гаршуулсан шувуу гэж дүгнэсэн байна. Шувууны яснаас гадна өөр амьтны шатаасан яс олсныг тахилгын зан үйлийн нотолгоо байж магадгүй гэж үзжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.