images

Венец: “Марко Поло” үзэсгэлэнд Чингис хааны алтан зоосыг дэлгэжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-12


   Италийн аялагч Марко Пологийн амьдралын түүхийг өгүүлэх соёлын 300 олдвор бүхий үзэсгэлэн Венец хотын 680 гаруй жилийн түүхтэй “Palazzo Ducale” ордонд гарч байна. Уг арга хэмжээг алдарт аялагчийн нас барсны 700 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй юм. Үзэсгэлэнд шавран урлал, торго, хаш ваар, Чингис хааны алтан зоос зэрэг сонирхолтой үзмэрүүдийг Англи, Франц, Хятад, Италийн музейгээс авчран дэлгэжээ. Ингэхдээ үзэсгэлэнг “Археологи”, “Итгэл үнэмшил”, “Марко Пологийн аяллын тэмдэглэл” зэрэг есөн хэсэгт хуваан дэглэсэн байна. Харин хамтран дэглэгчид нь Италийн “Fondazione Musei Civici di Venezia”, Хятадын Шанхай хотын музей ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.