Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2024-04-12
Монголын оюутны спортын VI наадмын нэг төрөл шатрын тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд "Зууны шатар" клубийн танхимд явагдана. Тус тэмцээнд 27 их, дээд сургуулийн баг мэдүүлэг өгснөөс өнөөдөр Спортын төв ордонд болсон техникийн зөвлөгөөний үеэр шаардлага хангасан 24 багт оролцох зөвшөөрөл олгосон байна. Ингэхдээ нэг сургуулиас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин, нийт 60 гаруй тамирчин оролцох юм. Оюутны спортын наадамд нийт 2400 оюутан спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд жүдо, сагсан бөмбөгийн төрлүүдэд үндэсний шигшээ багийн тамирчдын 70 гаруй хувь нь оролцох ажээ. Энэ удаагийн наадам бэлгэдлээрээ мазаалай баавгайг сонгосон байна. Сонирхуулахад, Монголын оюутны спортын анхны наадам 1959 онд БНМАУ-ын залуучууд, оюутны наадам нэртэйгээр Улаанбаатар хотноо болж байв. Нийслэл, орон нутгаас шалгарсан багууд шигшээ тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирсэн тэр үед Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орсон түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.