images

Дундговь: Цэцэрлэгийн хүүхдүүдэд долоо хоногт гурван удаа сүү өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-12


   Дундговь аймагт цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан “Сүү" хөтөлбөрийг өнөөдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрт 15 сумын 22 цэцэрлэгийн 3550 хүүхдийг хамруулах бөгөөд хичээлийн таван өдрийн гуравт нь буюу өдөрт 60 грамм сүү үдийн цайнд нь өгөх юм. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сараас тус аймгийн бүх ЕБС-ийн бага ангийн сурагчдад хичээлийн гурван өдөр нэг удаад 120 грамм сүү өгч байгаа юм. Орон нутгийн сургуулиудын 2, 4 дүгээр ангийн сурагчдын дунд хоёр удаагийн судалгаа явуулахад сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага байгаагаас хүүхдүүд кальци, Д амин дэмийн дутагдал, ясны сийрэгжилттэй гэсэн дүн гарсан байна. Энэ судалгаан дээр үндэслэн орон нутгийн удирдлагууд эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг дээрээ байхад нь сүү өгөхөөр санаачлан ийнхүү хэрэгжүүлж байна.   

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.