images

“Google” хиймэл оюун ухаанаар зураг янзлах үйлчилгээ нэвтрүүлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-12


   “Google” компани “Google Photos” үйлчилгээндээ хиймэл оюун ухаанаар зураг засварлах үнэ төлбөргүй хэрэглүүрийг нэвтрүүлэх болсноо зарлалаа. Энэ хэрэглүүр тавдугаар сарын 15-наас эхлэн ажилд орох бөгөөд арилгахыг хүссэн обьектоо зурагнаас устгах, зургийн фокусыг бүрсийлгэх, хөрөг зурагт гэрэл нэмэх зэрэг үйлдлийг “Pixel” гар утастай хүмүүс хийх боломжтой болно. Мөн “Chromebook Plus”, “ChromeOS” үйлдлийн системийн “118+” хувилбартай, багадаа гурван гбт РАМ-тай зөөврийн компьютер, “Android 8.0”, “iOS 15”-аас дээш үйлдлийн системтэй ухаалаг гар утсан дээр зурагнаас шаардлагагүй обьектийг арилгаж болох ажээ. Цаашид тус компани зураг засварлах хэрэглүүрээ “Pixel” таблет болон бусад төхөөрөмжид оруулах төлөвлөгөөтэй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.