images

УИХ гадаадын иргэнд газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болголоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-12


   УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасан “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх тухай” заалтыг хүчингүй болгох санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн 51.2 хувь буюу 22 гишүүн дэмжсэнээр анхны хэлэлцүүлгээр баталлаа. Улмаар хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл ажлыг хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ. Хуульд хөрөнгө оруулагчдад татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг үзүүлэхдээ газрыг 60 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгахаар заасан байсан юм. Тэгвэл хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашид гадаадын хөрөнгө оруулагчид газар ашиглах эрх зүйн орчингүй болж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.