images

Бишкек: Э.Бямбадорж, Т.Тулга нар мөнгөн медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-12


   Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 79 кг-ын жинд ОУХМ Э.Бямбадорж, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Т.Тулга нар мөнгөн медаль хүртлээ. Э.Бямбадорж Казахстан, Япон, Узбекистаны тамирчныг ялж, алтан медалийн төлөө Ираны бөхтэй таарч ялагдсан бол Т.Тулга Япон, Хойд Солонгос, Энэтхэгийн тамирчдыг хожоод Ираны тамирчинтай барилдан өвдөг шорооджээ. Ингэснээр тэрбээр Ази тивийн хошой мөнгөн медальтай болж байгаа юм. Энэ тэмцээнд манай улсаас эмэгтэй 10, эрэгтэй 9, Ази тивийн нийт 366 тамирчин өрсөлдөж байна.

Гэрэл зургийг: З.Жамбалсүрэн

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.