images

Гадаадын 3836 иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-12


   Энэ оны нэгдүгээр улиралд гадаадын 11165 иргэнд визийн зөвшөөрөл, 1924 иргэнд виз, 11004 иргэнд цахим виз олгосон талаар Гадаадын иргэн, харьяатын газраас өчигдөр мэдээллээ. Мөн Монгол улсад оршин суух зөвшөөрлийг 3836 иргэнд олгож, 7678 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Энэ тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тодорхой хувиар өсчээ. Түүнчлэн виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулснаар энэ оны эхний гурван сард 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 29837 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.