Марго Робби “Monopoly” тоглоомыг кино болгоно
Анд нөхдийн мэдээ
2024-04-12
Өнгөрөгч 2023 онд нээлтээ хийсэн кинонуудыг ашиг орлогоороо тэргүүлсэн “Barbie” киноны гол дүрийн жүжигчин Марго Роббигийн эзэмшлийн “LuckyChap Entertainment” кино компани нэгэн алдартай тоглоомд тулгуурлан кино бүтээх гэж буйгаа зарлав. Энэ нь зуу шахам жилийн түүхтэй "Monopoly" хөлөгт тоглоом юм. “Hollywood Reporter” сэтгүүлийн мэдээлснээр уг тоглоомыг кино болгох ажил арав гаруй жилийн өмнө эхэлсэн ч өнгөрөгч лхагва гарагт анх удаа олон нийтэд зарласан нь энэ юм. Дэлхий дахинд алдартай олон тоглоомыг бүтээсэн “Hasbro" компанийн харьяа "Hasbro Entertainment” компани уг кинонд продюсерээр ажиллах гэнэ. “LuckyChap Entertainment” компани хамгийн сүүлд “Saltburn”, “Barbie” зэрэг томоохон бүтээлүүд хийсэн нь ихээхэн амжилт олсон билээ. М.Робби өнгөрөгч хоёрдугаар сард “Variety” сэтгүүлд “Бид “Barbie” шиг кино олныг хиймээр байна” хэмээн ярьсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.