images

МСҮТ-ийн 2.5 жилийн сургалтыг гурван жил болгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-11


   Монголын багш нарын VIII их хурлын мэргэжлийн болон техникийн боловсролын салбар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хурлын үеэр оролцогчдод салбарын санхүүжилт болон шинэчлэл, багшийн хөгжил, арга зүй, шинэ зууны багшийн чадамж, хамтын ажиллагааны талаар илтгэл танилцуулжээ. Мөн тулгарч буй бэрхшээл, гарах арга зам зэрэг сэдвээр хамтарсан хэлэлцүүлэг хийж санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд илгээж, улмаар УИХ-ын бодлого шийдвэрт тусгуулахаар болсон байна. Улсын хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 69 сургуульд мэргэжлийн болон техникийн 4168 багш ажиллаж буй бол 38294 хүн суралцаж байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд байсан мэргэжлийн боловсролын үйл ажиллагааг 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яаманд цогцоор нь шилжүүлсэн билээ. Энэ хүрээнд санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, байгууллагын засаглал, менежментийг шинэчлэх, сургалтын хөтөлбөр, агуулгад олон улсын хөтөлбөрийг туршин нэвтрүүлэхээс гадна мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтын хугацааг гурван жил болгож эхлээд байгаа юм. Мөн ажлын байран дахь сургалтыг эхлүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.