images

Парисын Олимпын үеэр Монголыг сурталчилна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-11


   Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар Парисын Олимпын 10, Паралимпын дөрвөн эрхээ аваад байна. Үндэсний шигшээ багийнхан Олимпын наадамд спортын 12 төрөлд 45 эрх авч, 4-5 медаль авах зорилго тавьсан бол Паралимпын наадамд спортын долоон төрөлд 12 эрх авч, 2-3 медаль хүртэх зорилго тавьжээ. Шигшээ багийн тамирчдын бие бялдар, сэтгэл зүй, бэлтгэл дасгалжуулалтыг хангах багууд тус бүрдээ эрчимтэй ажиллаж байна. Олимп, Паралимпын наадамд оролцох Монголын тамирчдын ёслолын хувцасыг “Мишээл Амазонка” компани урлаж байгаа бөгөөд спорт хувцсыг Японы “Мизүно” компанид захиалан хийлгэх юм. Тус компанийг 18-60 насны 10 мянган иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулгаар сонгожээ. Түүнчлэн наадмын үеэр “Gо Mongolia” уриалгыг олон улсад танилцуулж, монголчуудын нүүдэлчин ахуй соёл, идээ ундаа, зочлох хүндлэх ёсыг дэлхийн улс орнуудад сурталчилж, урлагийн тоглолт хийх ажээ. Олимпын наадам эхлэхэд 101, Паралимпын наадам эхлэхэд 134 хоног үлдээд байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.