images

Монголын эмэгтэй мотоциклчид Торгоны зам дагуу 30 мянган км аялна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-11


   Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хэмээх мотоциклч бүсгүйчүүд эртний Торгоны зам дайран өнгөрч байсан 10 улсын нутаг дэвсгэрийг мотоциклоор туулахаар болжээ. Тэд аялалдаа гарахад бэлэн болсныг өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд өмнөх амжилтаа ахиулан бататгахаар нийт 30 мянган км засмал, шороон замыг хоёр сарын хугацаанд туулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ Улаанбаатараас Баян-Өлгий, цаашлаад ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Турк улсын нутгийг туулаад Москвагаас Алтанбулаг хот, улмаар Улаанбаатарт эргэж ирэх юм. Тэд өмнө нь буюу 2020 онд Монгол орныхоо нутгаар 5700 км аялжээ. Н.Оргилмаагийн хувьд "Moto rent Mongolia" хэмээх мотоциклын сургалт явуулдаг бөгөөд 17 жилийн туршлагатай мотоциклчин юм. Тэдний энэ удаагийн аялал дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн найман цагт Чингисийн талбайгаас эхэлнэ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.